Ливийн хоёр Засгийн газрын нэг нь огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-06 15:45:23

ТРИПОЛИ. /ВВС/. Ливийн сөргөлдөгч хоёр Засгийн газрын нэг нь огцрохоо мэдэгдсэн тухай улсын Хууль зүйн яам мэдээлжээ.

НҮБ-ын дэмжлэгийг хүлээдэг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Триполи хотод ирснээс долоо хоногийн дараа ийм мэдээлэл гарсан байна.

Цаашид цус урсгасан мөргөлдөөн гарахаас сэргийлэх үүднээс огцрох шийдвэр гаргасан гэж Триполид төвтэй лалын Засгийн газар мэдэгджээ.

2014 оноос хойш Ливи улс бие биетэйгээ сөргөлддөг хоёр Засгийн газартай байсаар ирсэн бөгөөд нэг нь  Триполи хотод, нөгөө нь Тобрук боомт хотод байрладаг аж. Тобрукт  байрладаг Засгийн газар нь НҮБ-ын дэмжлэг хүлээдэг засгийн газрыг өнөөг хүртэл үгүйсгэсээр байгаа юм.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ