“OnePlus” анхны зурагтаа худалдаанд гаргана

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-21 13:05:35

БЭЭЖИН. /Business Insider/. "Манай компани OnePlus TV” нэртэй анхны зурагтаа ирэх есдүгээр сард олон нийтэд танилцуулна" гэж БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “OnePlus” компанийн гүйцэтгэх захирал Пит Лау мэдэгджээ. “OnePlus” шинэ төхөөрөмжийнхөө дүрс болон дууны чанарт голчлон анхаарч байгаа ажээ.


“Би олон хэрэглэгчтэй ярилцан мэдээлэл цуглуулахад тэд дүрсний чанарыг нэн түрүүнд чухалчилж үздэг болох нь ажиглагдсан. Хамгийн сайн дүрсний чанартай зурагтыг хэрэглэгчдэд санал болгоно гэдэгтээ итгэлтэй байна” гэж П.Лау хэлсэн байна.


Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй хамгийн шилдэг зурагтуудтай өрсөлдөхөөр төлөвлөж буй “OnePlus TV4K нягтаршил бүхий “QLED” дэлгэцтэй байх ажээ. Уг дэлгэцийг “LCD”, “LED” дэлгэцтэй харьцуулахад гэрэлтүүлэг болон өнгөний ялгарал илүү сайн юм. Харин “OnePlus TV”-д “HDR” технологийн нэвтрүүлэх эсэх талаар компанийн мэдэгдэлд дурдаагүй байжээ. 

Холбоотой мэдээ