Японы БХЯ төсвөөс их хэмжээний санхүүжилт хүсэхээр төлөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-21 15:53:34
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японы Батлан хамгаалахын яам сансрын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт хүсэхээр төлөвлөжээ. 


Ирэх оны төсвөөс ойролцоогоор 50 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэхээр төлөвлөсөн тухай Японы Батлан хамгаалах яамны цахим хуудсанд дурдсан байна. Өнгөрсөн онд батлагдсан батлан хамгаалах салбарын хөтөлбөрийн хүрээнд сансрын хүчин чадлыг бэхжүүлэх санхүүжилтыг нэмэгдүүлэхийг тус улсын Батлан хамгаалах яамнаас хүсжээ.


Японы Батлан хамгаалах яам өссөн нэмэгдэж байгаа сансрын хог хаягдал болон сэжигтэй хиймэл дагуулуудыг ажиглах зорилгоор сансрын орон зайд ажиглалтын дуран байгуулахад уг санхүүжилтыг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ