Дорнодын баг тамирчид “Үндэсний цом”-оос медаль хүртсэнгүй

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-21 22:52:11

Дорнод /МОНЦАМЭ/ “Үндэсний цом-2019” хөл бөмбөгийн тэмцээнээс Дорнод аймаг медаль хүртсэнгүй. Үндэсний цом тэмцээний хошой аварга тус багийнхан энэ жил шөвгийн дөрөвт үлдсэн ч Увс аймгийн баг тамирчдад хожигдсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний цом” хөл бөмбөгийн тэмцээн энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ сарын 5-ны эхэлж, 16-ны өдөр дууссан.

Дорнод аймгийн тамирчид шилдэг 8 багаас дээд шатны дөрөвт үлдсэн ч хүрэл медалийн төлөө Увс аймгийн багтай учраа тааран тоглолтын 85 дахь минутад Увс аймгийн 9 дугаартай хагас хамгаалагч Т.Төртогтох гоол оруулан 0:1-ээр хожигдсон юм. 

Уг тэмцээнд Орхон аймгийн баг тэргүүлж, Дарханы баг дэд байр эзэлжээ. 


Холбоотой мэдээ