Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-22 07:37:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орохгүй, дулаахан байна.


2019 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай   Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

Холбоотой мэдээ