Япон, БНСУ үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-22 11:25:53

ТОКИО. /NHK/. Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар Бээжин хотноо лхагва гарагт уулзах үеэрээ дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх үл ойлголцлоо шийдвэрлэж чадаагүй байна.


Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нар Япон улс БНСУ-ыг экспортын найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хасах шийдвэрийг гаргаснаас хойш анх удаа уулзсан юм.


Уулзалтын үеэр Т.Коно дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхэлсэн гэгдэж буй иргэдэд нөхөн төлбөр олгохыг Японы компаниудаас шаардсан БНСУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн талаар дурдаад, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн нөхцөл байдлаа нэн даруй залруулахыг БНСУ-аас шаардсан байна. Харин Кан Кюн Ва тодорхой хариулт өгөхөөс татгалзжээ.


Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэхдээ, талууд үл ойлголцлоо шийдвэрлээгүйг онцлоод, маргааныг зохицуулахад хугацаа шаардлагатай гэжээ. Гэсэн хэдий ч хоёр тал дипломат харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон талаарх дипломат эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн Японы Засгийн газар яриа хэлэлцэээгээ үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ