Туркт тавьсан саналын хүчинтэй хугацаа дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-23 17:25:10

НЬЮ-ЙОРК. /CNN/. Америкийн зенитийн пуужингийн “Patriot” системийг худалдан авах тухай Туркт тавьсан саналаа албан ёсоор эргүүлэн татсан тухайгаа АНУ-ын Төрийн Департамент мэдэгджээ.


“Саналын хүчинтэй хугацаа дууссан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


“Оросын зенитийн пуужингийн С-400 системийг худалдан авсан тохиолдолд “Patriot” системийг худалдан авах тухай бидний санал хүчин төгөлдөр байдлаа алдана гэдгийг бид Туркийн эрх баригчдад хэд хэдэн удаа сануулсан” хэмээн Төрийн Департаментын эх сурвалж мэдэгджээ. 


Оросын зенитийн пуужингийн С-400 системийг Америкийн “Patriot” системтэй харьцуулахад илүү дэвшилттэй систем юм хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Холбоотой мэдээ