Өнгөрсөн 7 хоногт 1.058 сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-26 11:12:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаа болж, нийт 501.541.024.49 төгрөгийн арилжаа хийгээд байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 38 ХК-ийн 1.058 сая ширхэг хувьцаа арилжив. Энгийн арилжаагаар “Ард Санхүүгийн нэгдэл”, “Тавантолгой”, “Говь”, “АПУ”, “Инвескор ББСБ” ХК-иудын хувьцааг идэвхтэй арилжив. Хоёрдогч зах зээлийн арилжаанд “Ард секюритиз”, “БиДиСек”, “Стандарт инвестмент”, “Ти Ди Би капитал”, “Голомт капитал” зэрэг үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцов.

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна. Наймдугаар сарын 23-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.499.776.495.409.15 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19522.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

 

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

Ард Санхүүгийн Нэгдэл

154,237

211,848,412

2

TTL

Тавантолгой

18,219

118,902,450

3

GOV

Говь

125,443

35,575,332

4

APU

АПУ

41,658

21,885,767

5

INV

Инвескор ББСБ

11,109

20,890,827

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

MNET

Ард секюритиз ХХК

511,517.00

418,456,610.10

2

BDSC

БиДиСек ХК

198,934.00

249,628,722.29

3

STIN

Стандарт инвестмент ХХК

527,863.00

87,322,516.04

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

149,418.00

55,017,099.13

5

GLMT

Голомт Капитал ХХК

134,430.00

30,102,536.96

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

Холбоотой мэдээ