Дулааны станц барих ажлыг нягтлан шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-26 16:17:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Арван аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Арвайхээр хотод дулааны станц барихаар болж шат дараатай ажлуудыг хийж байна. 

Дулааны станцын зураг төслийг хийх, зөвлөх компаниар шалгарсан БНСУ-ын “КDHEC” “KDHC”, Монгол Улсын “GIE” компанийн түншлэлийн инженерүүд, Монгол талын туслан гүйцэтгэгч “Richwell” компанийн инженерүүд тус аймагт ажиллаж байгаа юм.

Дулааны станц, дулаан дамжуулах төв барих, дулаан дамжуулах шугам сүлжээ татах газар, трансыг газар дээр нь нягталж, шалгах зорилгоор ажиллаж байна. Дулааны станцын зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагаа 2020 оны 4 дүгээр сард дуусах бөгөөд барилга угсралтын ажлыг хийж эхлэх аж. Дулааны станц 2021 онд ашиглалтад орно.

Холбоотой мэдээ