Он гарсаар 7 хүн усанд осолджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-27 10:53:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол гарч буй учраас усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Тус аймгийн хэмжээнд он гарсаар 7 хүн усанд осолдож амь насаа алджээ. Тухайлбал өнгөрсөн 7 дугаар сард 3 хүн осолдсон байна. Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарахыг анхааруулав. Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ