“KFC” мах орлуулагч шарсан тахиаг туршилтаар худалдаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-27 12:39:11

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Кентукки муж улсад төвтэй түргэн хоолны сүлжээ ресторан KFC” ургамалд суурилсан тахиагаар хийсэн бүтээгдэхүүнээ АНУ-ын Жоржия муж улсын Атланта хотод туршилтын шугамаар худалдаалахаар болжээ. 


Beyond Meat” компанийн мах орлуулагч тахиаг ашиглан хийсэн “Beyond Fried Chicken” хэмээх бүтээгдэхүүнийг Атланта хотын “Smyrna” зоогийн газрын үйлчлүүлэгчдэд санал болгох ажээ. Бургер, үхрийн мах, зайдас зэрэг олон төрлийн мах орлуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Beyond Meat” компани тахианы махыг анх удаа үйлдвэрлэж буй нь энэ юм.


Хүмүүс байгаль орчинд ээлтэй, эрүүл хүнс хэрэглэхийг илүүд үзэх болсон энэ үед ургамалд суурилсан мах дэлхийн олон орны супермаркетууд, зоогийн газруудад түгээмэл харагдах болжээ. Хэдийгээр ургамалд суурилсан махны ач тусын талаарх маргаан үргэлжилсээр байгаа боловч махны хэрэглээ ялангуяа улаан махны хэрэглээ нас баралтын түвшин нэмэгдэхэд нөлөөлдөг болохыг өнгөрсөн сард “BMJ” сэтгүүлд нийтэлсэн судалгаа харуулсан юм.


Олон нийтийн хэpэгцээ шааpдлагад нийцүүлэн махгүй бүтээгдэхүүнийг худалдаанд гаpгаж буй сүүлийн сүлжээ pестоpануудын нэг “KFC” болж байна. Энэ оны зургадугаар сард Burger King” махгүй “Impossible Whopper” нэртэй буpгеpээ Сан-Франциско эргийн бүсийн 100 pестоpандаа худалдаалах болсноо албан ёсооp мэдээлжээ. Мөн өнгөpсөн тавдугааp саpд “McDonald's” гадаадын хамгийн том зах зээлүүдийн нэг болох Геpманы салбаpууддаа махгүй буpгеpийг худалдаалж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ