“WeChat”-ын жолооч нарт зориулсан хувилбарыг гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-27 15:00:19

ХОНКОНГ. /Reuters/. БНХАУ-ын “Tencent” компани “WeChat” нийгмийн сүлжээний хавсралтынхаа жолооч нарт зориулсан хувилбарыг Чунцин хотноо зохион байгуулж буй олон улсын үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулжээ.


“1.1 тэрбум гаруй хэрэглэгчтэй, Хятадын хамгийн нэртэй мессенжер болох “WeChat”-ын автомашины хувилбар энэ оны сүүлээр зах зээлд нэвтэрнэ” гэж “Tencent” болон Хятадын автомашин үйлдвэрлэгч “Chang’an Automobile” компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна.


Гар утасны хавсралтын хувьд төлбөр төлөх, үзвэр үзэх зэрэг нэмэлт үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог бол автомашины хувилбарыг ашиглан зурвас илгээх, хүлээн авах, дуудлага хийх, “Tencent” компанийн газрын зургийг харах боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ