БНСУ, Японы маргааныг зохицуулахад АНУ тусална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ, Японы үл ойлголцлыг зохицуулахад хувь нэмрээ оруулна гэж АНУ-ын Төрийн департаментаас мягмар гарагт мэдэгджээ.
Япон худалдааны найдвартай түншүүдийн “цагаан жагсаалт”-аасаа БНСУ-ыг хасах шийдвэрийг энэ сарын эхээр гаргаж, уг шийдвэр лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг мэдэгдлийг хийсэн байна.
“БНСУ, Япон асуудлуудаа зохицуулах хэрэгтэй. АНУ аль аль улсын ойр дотно түнш, холбоотны хувьд тэдгээрийг зохицуулахад гаргах хүчин чармайлтыг дэмжинэ” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “Yonhap” агентлагт мэдээлжээ.
Мөн уг асуудлыг яриа хэлэлцээний замаар зохицуулахыг БНСУ, Японы талуудад үргэлжлүүлэн уриална
гэж мэдэгдсэн байна.