Мөрөн суманд ил задгай хаясан тарвагыг устгалд оруулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-28 21:17:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Мөрөн сумын 14-р багт тарваганы 1 ширхэг тулам ил задгай хаясан байсныг газар дээр нь халдваргүйтгэж устгалд оруулжээ.

Тус аймаг  тарваган тахалын голомттой учраас  ард иргэдэд гарал үүсэл тодорхойгүй тарвага болон тарваганы мах, түүхий эдийг худалдаж авахгүй байх, муудсан болон тарваганы сэг зэм, түүхий эдийг гудамж талбайд ил задгай хаяхгүй байхыг анхааруулав.

Мөн нууцаар худалдан борлуулж буй тарваганы мах, түүхий эдийг худалдаалж байгаа иргэдийг цагдаагийн байгууллага болон Зоонозын өвчин судлалын төвийн 7038-2420 утсаар мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.

 


Холбоотой мэдээ