ХӨВСГӨЛ: Багш, ажилтнууд хашаандаа 4000 гаруй мод, бут тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд Хөвсгөл аймгийн боловсролын байгууллагын багш, ажилтнууд ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор “Мод тарья-ургуулъя” аяныг өрнүүлжээ.
Тус аян нь орчны бохирдлыг бууруулах, хувь хүний оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дадлыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоонд суурилсан ногоон хөгжлийг дэмжих зорилготой юм.
Аяны хүрээнд 361 өрх хашаандаа мод тарьж амьдрах орчноо ногоон болгожээ.
Үүнээс жимсний мод 994, навчит мод 2468, шилмүүст мод 761 нийт 4223 мод, бут тарьж арчлан ургуулж байна.
Цаашид жил бүр аяныг үргэлжлүүлж хамгийн их мод, тарьсан багш, ажилчдыг шалгаруулан урамшуулах юм.


Улаанбаатар