“Toyota”, “Suzuki” автомат жолоодлоготой технологийг хамтран хөгжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Financial Times/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota”, “Suzuki” компани автомат жолоодлоготой технологийг
хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Лхагва гарагт байгуулсан гэрээний дагуу “Toyota” компани “Suzuki”-гийн хувьцааны 4.94 хувийг /96 тэрбум иен буюу 907 сая ам.доллар/ эзэмшихээр болсон бол “Suzuki” компани “Toyota”-гийн 48 тэрбум иений үнэ бүхий хувьцааг эзэмшихээр болжээ.
“Toyota” компани өмнө нь “Subaru” компанийн хувьцааны 16.8 хувийг, “Mazda” компанийн 5.1 хувийг эзэмших гэрээг тус тус байгуулсан юм. Японы автомашин үйлдвэрлэгчид одоо гурван бүлэгт хуваагдан ажиллах гэнэ.
“Toyota” компанитай хамтран ажиллах саналыг өнгөрсөн
тавдугаар сард тавьсан “Suzuki” компанийн тэргүүн Осамү Сүзүки хэлэхдээ, Автомат жолоодлоготой тээврийн
хэрэгслийн эрин үе ирж байна. Олноор үйлдвэрлэж, нэгдэн ажиллахгүйгээр зардлыг
бууруулж чадахгүй гэжээ.