БНСУ батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Аюулгүй байдлын тодорхойгүй нөхцөл өсөн нэмэгдэж
буйтай холбоотойгоор БНСУ өөрийгөө хамгаалах чадвараа бэхжүүлэхийн тулд ирэх
онд батлан хамгаалахын төсвөө 7.4 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж тус улсын
Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгджээ.
Ирэх онд батлах
хамгаалахын төсөвт 50.15 их наяд вон буюу 41.29 тэрбум ам.долларыг тусгахаар
төлөвлөж байгааг энэ оныхтой харьцуулахад 4 орчим их наяд воноор өссөн байна. Эрх баригчид уг төсвийг
баталсан тохиолдолд БНСУ-ын батлан хамгаалахын төсөв анх удаа 50 их наяд вон
давах ажээ.
Батлан
хамгаалах яам 16.69 их наяд воныг зэвсэг худалдан авах болон батлан
хамгаалах хүчин чадлаа сайжруулах төслүүдэд зориулахаар төлөвлөж байгааг энэ
оныхтой харьцуулахад 8.6 хувиар өсөх төлөвтэй байна. Мөн зэвсэгт хүчний салбарт
33.46 их наяд вон зориулахаар төлөвлөжээ.
Сүүлийн саруудад БНАСАУ
ойрын зайн тусгалт баллистик пуужин тэргүүтэй томоохон зэвсгүүдийн туршилтыг
удаа дараа явуулсан юм. Мөн өнгөрсөн сард Оросын байлдааны нисэх онгоц
Солонгосын агаарын орон зайд хоёр удаа нэвтэрсэнтэй холбоотойгоор БНСУ-ын Нисэх
хүчин анхааруулах гал нээсэн билээ.
Холбоотой мэдээ

