Пакистан цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай баллистик пуужин туршжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-08-29 15:07:14

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Пакистан улс ердийн болон цөмийн цэнэгт хошуугаар тоноглох боломжтой ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршжээ.


“Пүрэв гарагт шилжих шөнө Пакистан улс “газар-газар” ангиллын 290 хүртэл зайд байдаа оновчтой тусдаг, "Газнави" баллистик пуужинг амжилттай туршлаа” гэж тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн албаны дарга хошууч генерал Асиф Гафур мэдээлсэн байна.


Түүний хэлснээр, Пакистаны Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд энэхүү үйл явдлыг өндрөөр үнэлээд, ард түмэндээ баяр хүргэжээ.

Холбоотой мэдээ