Монгол Улсын баатар Чойн Дугаржавын алдрыг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-29 18:13:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын баатар Чойн Дугаржавын алдрыг мөнхжүүлэх, түүхэн гавьяаг залуу үеийнхэнд таниулах зорилгоор ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг түүний төрөлх нутаг Онгон суманд  09 дүгээр сарын 01-нд зохион байгуулна. 

Энэ үеэр Ч.Дугаржавын хөдөлмөр алдрыг танилцуулахаас гадна түүний үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх, ёслолын жагсаал, бид мартахгүй хүндэтгэлийн тоглолт, буудлагын тэмцээн, хурдан дааганы уралдаан болно.

Монгол Улсын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ардын цэргийн чөлөөнд байсан дэд хурандаа Ч.Дугаржав 1913 оны 4-р сарын 15-нд Онгон сумын нутаг “Хөтөл ус” гэдэг газар  төржээ.

1933 оны 08 дугаар сард 21 настай цэргийн албанд татагдсанаар түүний амьдралын шинэ үе эхэлж, энэ үеэс өөрийн амьдралаа цэрэгтэй холбосон байна. Тэрээр 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд домогт 23-р морьт хороог командлан том, жижиг 80 удаагийн тулалдаанд оролцож байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 

Холбоотой мэдээ