Токио хот дэлхийн хамгийн аюулгүй хотын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-30 11:53:17
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/.  Японы нийслэл Токио хот гурван жил дараалан дэлхийн хамгийн аюулгүй хотын жагсаалтыг тэргүүлсэн гэж Их Британийн “EIU” судалгааны байгууллагаас пүрэв гарагт мэдээлжээ.


Тус байгууллагын тайланд дурдсанаар, гэмт хэргийн гаралтын түвшин, байгалийн гамшгийг даван туулах чадвартай дэд бүтэц, цахим аюулгүй байдал зэрэг үзүүлэлтэд Токио хот өндөр оноо авсан байна. Энэхүү жагсаалтын хоёрдугаарт Сингапур, гуравдугаарт Осака хот бичигдсэн байна. 


Эдгээр хотын араас Амстердам, Сидней, Торонто, Вашингтон, Копенхаген, Сөүл, Мельбурн зэрэг хот удаалжээ. Харин жагсаалтын 31-рт БНХАУ-ын нийслэл Бээжин хот орсон бол 37-рт ОХУ-ын нийслэл Москва хот бичигджээ.

Холбоотой мэдээ