Наполеоны алдартай генералын шарил байж магадгүй араг яс олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-30 11:36:43
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /BBC/. Оросын нийслэл хотоос баруун зүгт орших Смоленск хотын барилгын суурийн доорх модон авснаас археологичид Наполеоны алдартай генералын шарил байж болох нэг хөлгүй араг яс олжээ.


Археологичид уг араг ясыг 1812 онд Францаас Орос руу хийсэн давшилтын үеэр их бууны суманд өртсөний улмаас нас барсан 44 настай Шарль-Этьен Гюдений шарил хэмээн таамаглаж байгаа ажээ. Тэрбээр хөлөө тайруулснаас гурав хоногийн дараа шархаа даалгүй нас барсан байна.


Шарль-Этьен Гюдены шарил мөн эсэхийг тогтоохоор араг яснаас ДНХ-гийн дээж авж, Франц руу илгээсэн байна. "Баттай үр дүнгийн талаар хэлэхэд хэтэрхий эрт байна. Бид Францын Марсель хотын лабораторид шинжилгээ хийсний дараа эцсийн хариуг хэлнэ" гэж Орос, Францын хамтарсан археологичдын баг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Холбоотой мэдээ