Хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар 764 алба хаагч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-01 14:02:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газар “Хичээлийн шинэ жил” нэгдсэн ажлыг хэрэгжүүлж байна.

Тус үйл ажиллагаа нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

Энэ хүрээнд өнөөдөр их дээд, ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 90 чиглэлд 764 алба хаагч авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.


Холбоотой мэдээ