Аймгийн төв доторх зам засварын ажил үе шаттай өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-02 15:14:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн төвд замын бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж байна. 

Өмнө нь 2017-2018 онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийт 1.298.0 сая төгрөгийн өртөгтэй замын ажил хийсэн байна. Энд таван км зам болон 17 авто зогсоолын хатуу хучилттай замыг засварлах, мөн шинээр зам тавих ажлууд хийжээ. Харин энэ удаа уг бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ирмүүн зам” ХХК-ийн бордюр болон 1400 м дугуйн зам, 3346 м2 явган хүний замуудыг шинээр хийж эхэлжээ. Энэхүү ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн ирэх 2020 онд Австри улсын хөрөнгө оруулалтаар тус замуудын гэрэлтүүлгийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ