Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-04 10:38:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын уламжлалт ажлын нэг болсон “Удирдах ажилтны мэдээллийн цаг” нэгдсэн үйл ажиллагаа энэ сарын 2-ны өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт 23 хэлтэс албад хамаардаг юм. 

Сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагт болдог “Удирдах ажилтны мэдээллийн цаг”-аар дамжуулан байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, доголдож байгаа асуудлыг нүүр тулан уулзан ярилцан, газар дээр нь түргэн шийдвэрлэж чаддагаараа энэхүү үйл ажиллагаа ач холбогдлоо өгдөг байна.

Энэ удаагийн мэдээллийн цагаар ХХААГ, БСУГ, Орон нутгийн өмчийн алба зэрэг агентлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг удирдлагуудад онцгойлон анхааруулж үүрэг болголоо. Мөн аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулах тал дээр байгууллагууд тодорхой ажил санаачлах, реклам чимэглэл бүхий хаягт самбаруудыг шинэчилж сэргээхэд санаачилгатай ажиллахыг ч давхар анхааруулж байв.  

Холбоотой мэдээ