Олимпын наадмын үеэр роботууд, нүүр царай таних технологийг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-04 14:58:16

ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. Токио хотод болох 2020 оны зуны олимпын наадмыг зохион байгуулагчид дэвшилтэт технологи тэр дундаа нүүр царай таних технологи болон роботуудыг идэвхтэй ашиглах бодолтой байна.


Энэ тухай “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооны захирал Кожи Мурофуси Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж буй “Олимпизм ба Ази-Номхон далайн бүс нутаг: харилцан нөлөөлөл” сэдэвт зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ. 


"Нүүр царай таних технологийг шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон нэвтрэх зөвшөөрлийг баталгаажуулахад ашиглана. Харин роботуудыг олимпын наадамд хүрэлцэн ирсэн зочдод ялангуяа паралимпын наадмын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлэхэд зориулж ашиглах болно. Түүнчлэн роботууд спортын төрлүүдийн танилцуулгыг хийж, талбай руу хүрэх замыг чиглүүлэхэд тусална" хэмээн тэрбээр ярьжээ. 


Токиогийн Олимпын наадам ирэх жилийн наймдугаар сарын 9-24-ны хооронд болно. Олимпын наадмын хөтөлбөрт спортын 33 төрөл багтсан бөгөөд каратэ, серфинг, хананд авирах болон скейтборд гэсэн спортын таван шинэ төрөл шинээр нэмэгджээ. Олимпын наадмын нээлт долдугаар сарын 24-нд болно. Нээлтээс хоёр хоногийн өмнө эмэгтэйчүүдийн хөл бөмбөг болон софтболын тэмцээнүүд эхэлнэ.

Холбоотой мэдээ