ӨНӨӨДӨР: "Coal Mongolia-2019" чуулга уулзалт болно

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-05 07:38:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 05-нд болох үйл явдлын тойм: 

07.00 цагт Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Гаалийн баталгаат агуулахын гадна БОАЖ-ын салбарын автомашины парк шинэчлэх ёслол болно. Утас: 88054040

09.00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоотод “Төв Ба Зүүн Хойд Азийн Уур амьсгалын өөрчлөлт, Хүрээлэн буй орчин" /ICCCECNEA/ сэдэвт олон улсын анхдугаар хурал болно. Утас: 99002019

09.30 цагт Шангри-Ла зочид буудлын танхимд Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн "Өрсөлдөөнд манлайлъя" уриатайгаар ес дэх жилдээ болно. Утас: 8804-1040

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.00 цагт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний хашааны 187-1 тоотод Оюутолгой компаний "Хос аз" гутлын үйлдвэртэй ханган нийлүүлэх гэрээ байгуулна. Утас: 86664646

14.00 цагт Пума Империал зочид буудлын хурлын танхимд Хүний эрхийн хамгаалагчдыг хууль ёсоор хүлээн зөвшөөрөх, тэднийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах зөвлөлдөх уулзалт болно. 

Холбоотой мэдээ