ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-05 14:39:44
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яриа хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэхээ амласан байна.


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Владивосток хотод хүрэлцэн очсон билээ.


Уулзалтын дараа Н.Моди, "бид батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, сансрын технологи болон бизнесийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон" гэж мэдэгджээ.


ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор жил бүр Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг билээ. Мөн энэхүү чуулга уулзалтын хүрээнд болдог уулзалтуудын үеэр бүс нутаг болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг юм.

Холбоотой мэдээ