Орон нутагт тохиолддог халдварт өвчний вакцинжуулалтад 1454000 малыг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-06 17:12:29

Архангай /МОНЦАМЭ/. Орон нутагт зонхилон тохиолддог галзуу, боом, листериоз, цусан халдварт, дуут хавдар, гахайн цусан халдварт, шөвөг яр, сохор догол зэрэг 10 төрлийн халдварт өвчний вакцинжуулалтад 1454000 малыг хамруулахаас одоогийн байдлаар 1163200 малыг оруулж  ажлын явц 80 хувьтай байгаа ажээ.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 09 дүгээр зүйлйин 9.1, 9.5, 9.6, 9.9 дэх хэсэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаал, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бруцеллёзоос урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 600 мянган хурга, 401110 мянган ишиг, 110815 тугал нийт 1111925 охин төл малыг хамруулахаар төлөвлөн ажлаа эхлүүлжээ.

Мөн аймгийн Мал эмнэлгийн газраас шүлхий, бог малын мялзан өвчний тандалтын шилжилгээнд Чулуут, Өндөр-Улаан, Жаргалант, Цэцэрлэг гэсэн 4 сумын нийт 900 малын дээжийг цуглуулан шинжилгээний ажилд бэлтгэж байгаа аж.

Холбоотой мэдээ