Роберт Мугабег үндэсний баатар хэмээн зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-07 10:31:26

ПРЕТОРИЯ. /TASS/. Эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо-Эх оронч фронт” нам тус улсын Төрийн тэргүүн асан Роберт Мугабег “Үндэсний баатар” хэмээн зарлажээ. Энэ тухай Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвагийн мэдэгдсэнийг  Өмнөд Африкийн “SABC” радио уламжилжээ. 


“Роберт Мугабе бол Африкийг колоничлолын дарлалаас ангижруулж чадсан үе үеийн дайчдын төлөөлөл юм. Үүнийг Зимбабвегийн ард иргэд төдийгүй Африкийн ард түмэн хэзээ ч мартахгүй” хэмээн тэрбээр ярьжээ. 


Түүнчлэн Роберт Мугабег оршуулах ёслол болох хүртэл гурван өдрийн гашуудал зарлаж байгаагаа Мнангагва мэдэгдсэн байна. Зимбабвегийн Ерөнхийлөгч асан Роберт Мугабе 95 насандаа таалал төгссөн тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

 


Холбоотой мэдээ