Сэлэнгэ аймгийн өсвөрийн шатарчид улсын аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-09 10:13:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Цагаан бэрс-2019 өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын "РАПИД" улсын аварга шалгаруулах XIII тэмцээнд Сэлэнгэ аймгийн баг тамирчид түрүүлжээ.

Тус тэмцээнд Сэлэнгэ аймгаас спортын мастер Ө.Бат-Очир дасгалжуулагчтай, Олон улсын дэд мастер, 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний аварга Т.Номиндалай, олон улсын дэд мастер Ц.Амин-Эрдэнэ, Ази болон дэлхийн аварга шатарчин Д.Цэлмүүн нарын өсвөрийн шатарчид оролцож ийн аваргалсан байна.

Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Цагаан бэрс"-2019 өсвөрийн шатарчдын "РАПИД" улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 470 гаруй хүүхэд 6 насны ангиллаар өрсөлдсөн байна. Тухайлбал тэмцээнд дэлхийн шатрын холбооны дэд мастер найм, МШХ-ны мастер дөрөв 4 тамирчин оролцжээ.

 

Холбоотой мэдээ