Улаан загалмайн бүлгэмийн хүүхдүүд аянаараа 34 хүүхдийг баярлуулжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-09 17:35:13

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Улаан загалмайн хорооны дэргэдэх өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн хүүхдүүд “Happy  children” аяныг өрнүүлж хүүхдүүдэд тусалжээ.

Тэд аяны хүрээнд амьдралын боломж муутай айл өрхийн бага ангийн болон үе тэнгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл цуглуулж бэлэглэсэн байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэ аянд Улиастай сумын 13 байгууллага аж ахуйн нэгж хандив өгч, нэг сая орчим төгрөгийн хичээлийн хэрэгслийг цуглуулсан. Сурах хүсэл сонирхолтой үе тэнгийнхэндээ урам, дэмжлэг өгөх зорилгоор хичээлийн хэрэгсэл, бусад хэрэгтэй зүйлийг нь гардуулан өгсөн дөө баяртай байгаа. Манай бүлгэм жилд гурваас дөрвөн удаа сайн дурын ажилд идэвхтэй оролцдог. Энэ жилийн аянаар бид 34 хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэж өглөө. Өнгөрсөн жил “Happy  children” аянаар 40 гаруй хүүхдийг баярлуулсан. Ер нь хичээлийн бусад цагаар олон нийтийн ажилд идэвхтэй оролцож хүүхдүүд бие биедээ туслах нь хамгийн сайхан байдаг. Энэ жилийн аяныг дэмжиж хамтран ажилласан аймгийн Татварын хэлтэс, "Загасан нүд- загастай" ХХК, "Баян бүрд" ХХК, "Уран Улиастай" ХХК, "Эрхэм оргил" ХХК, "Цахир", "Хүлэг" бөөний төв, Чансаа, Тод өнгө, Angel, Бумбат-2, Алтан үзэг, 1000 нэрийн барааны дэлгүүр, Чандмань дэлгүүрийн эздэд гарын бэлэг авсан нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлье хэмээн өсвөрийн Улаан загалмайн бүлгэмээс мэдээлэв.

Холбоотой мэдээ