ШХАБ амиа золиослогчдын халдлагаас сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТАШКЕНТ. /TASS/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын тусгай албад Узбекистаны нийслэл Ташкент хотод болох тус байгууллагын Террорист байгууллагуудтай тэмцэх бүс нутгийн зөвлөлийн хурлын үеэр амиа золиослогч террористуудын оролцоотойгоор үйлдэгдэх халдлагаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ.
Ташкент хотод баасан гарагт буюу өнөөдөр эхэлж буй ШХАБ-ын Террорист байгууллагуудтай тэмцэх бүс нутгийн зөвлөлийн хуралд оролцогсод олон улсын террорист байгууллагуудын зүгээс учирч буй аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тухайлбал, гишүүн орнуудын иргэд террорист ажиллагаанд оролцохын тулд гадаадад зорчихоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэнэ.
Түүнчлэн хэт давруу үзлийн эсрэг дархлааг бий болгох, амиа золиослогч террористууд халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэх аж.
Дээрх хуралд Казахстан, Хятад, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан улсын хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
Д.Жаргал