Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид 2.2 мянгаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-12 14:07:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оноос 2.2 мянгаар, өмнөх улирлаас 1.3 мянгаар тус тус нэмэгджээ.

НДШ төлөгч ажиллагсад мөн өмнөх оноос 39.5 мянгаар, өмнөх улирлаас 32.7 мянгаар нэмэгджээ. Даатгал төлөгч ажиллагчдын 67.4 мянга нь 320.000 хүртэл төгрөгийн цалинтай, 89.1 мянга нь 500.000 хүртэл төгрөгийн цалинтай байна. Цаашлаад:

  • 209.1 мянга нь 900.000 төгрөг,
  • 148.7 мянга нь 1.3 сая төгрөг,
  • 42 мянга нь 1.5 сая төгрөг,
  • 119.6 мянга нь 1.5 саяас дээш төгрөгийн цалин авч буй статистик мэдээ байна.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчид хамгийн их буюу 2.6 сая төгрөг авч байгаа бол зочид буудал, байр, орон сууц болон нийтийн хоол зэрэг үйлчилгээний салбарт ажиллагсад хамгийн бага цалинтай (724.5 мянган төгрөг) байна. 

Холбоотой мэдээ