Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 85.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-13 15:24:54

Архангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмчийн газраас өнөөдрийн байдлаар нийт 108 төсөл арга хэмжээний 124310.5 сая.төгрөгийн худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулсан бөгөөд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт  85.2 хувьтай байна гэв.

Архангай аймгийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай Орон нутгийн өмчийн газраас мэдээлж байна. Архангай аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид яамдаас эрх шилжиж ирсэн 39 төсөл арга хэмжээний 115140.0 сая төгрөгийн тендер шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Тухайлбал, ЭМЯ-ны 400.0 сая төгрөгийн хоёр төсөл арга хэмжээ, ЗТХЯ-ны 79250.0 сая төгрөгийн 10 төсөл арга хэмжээ, БСШУСЯ-ны 26980.0 сая төгрөгийн 16 төсөл арга хэмжээ гээд ХНХЯ-ны 1, ЗГХЭГ-ын 4, БХБЯ-ны 2, ХХААХҮЯ-ны 2 төсөл арга хэмжээний тендерийг зарлажээ. Дээрх ажлуудыг гүйцэтгэгч компани хийж байна.

ОНХС-гийн 3991.7 сая төгрөгийн 23 төсөл арга хэмжээ, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэбулган сум доторх дөрвөн байршилд дахин төлөвлөлт хийх 132.7 сая, Замын сангийн 230.7 сая төгрөгийн 3 ажил гээд нийтдээ 69 төсөл арга хэмжээний 8973.2 сая.төгрөгийн тендер шалгаруулалтыг явуулжээ.

Тендер зохион байгуулахад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт хүчингүй болсонтой холбогдуулан харьцуулалтын аргаар зарлаж байгаа тендерт оролцогч байхгүй дахин зарлахаар болж байгаа нь цаг хугацаа маш их алдаж байгааг, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын зураг, төсөв хугацаандаа гараагүйгээс болж худалдан авах ажиллагааны явц төлөвлөгөөний дагуу явахгүй, хугацаа алдаж байгааг, тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахад худалдан авах  ажиллагааны мэргэшсэн /АЗ/ ажилтнууд дутмаг байгааг мэдээллээ.

Цаашид 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулах, байгууллагууд /боловсролын салбар/ худалдан авах ажиллагааны мэргэшсэн /А3 гэрчилгээ/ ажилтнуудын тоогоо нэмэгдүүлэхэд анхаарах, 2020 оноос бүх байгууллага /сум/ тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахыг анхааруулж байв.

Холбоотой мэдээ