Төсөлд хамрагдсан өрхүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-14 15:55:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллагын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Өрхийн хөгжил-320” төсөлд хамрагдсан айл өрхүүд үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Төслийн хүрээнд өрхийн бизнесийг дэмжих зорилт тавьж, өрхийн нөөц боломжид тулгуурлан малжуулах, гарааны материал болон тоног төхөөрөмжийн дэмжлэгийг нийт 192 өрхөд үзүүлсэн байна. Үүнээс 61 өрх өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээл, бүтээгдэхүүнээ олон нийтэд худалдан борлууллаа.

“Цаашид өрхүүдийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн дэмжих, бүлгийн зохион байгуулалтад оруулах, борлуулалтын нэгдсэн цэгтэй болоход анхаарч байгаа” хэмээн төслийн зохицуулагч Б.Ууганхүү хэлсэн юм. Үзэсгэлэн худалдаанд аймаг болон Арвайхээр сумын удирдлагууд оролцож, иргэдтэй санал солилцлоо.

 

Холбоотой мэдээ