“Баруун бүсийн утга зохиолын чуулган” Ховд аймагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн утга зохиолын чуулган” энэ сарын 23-24-нд Ховд аймагт болно.
Чуулганыг Ховд аймгийн ЗДТГ, ИТХ, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, Монголын зохиолчдын эвлэл, Ховд их сургууль хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн “Баруун бүсийн утга зохиолын чуулган”-аар “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт бага хурал-хэлэлцүүлэг, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит “Алтайн дуулал” уран зохиолын наадам, “Уншигч, зохиолчдын уулзалт-уран үгсийн чуулган”, Уран бүтээлийн аялал, нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадоржийн уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг нээх ёслол зэрэг үйл ажиллагаа болох юм байна.