“Бэлчээрийн монгол малчин” сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-17 22:59:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Магадлан итгэмжлэгдсэн Политехникийн коллежид “Бэлчээрийн монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд 3 дахь ээлжийн сургалт эхэллээ.
Энэ удаад Баянхонгор аймгийн ИТХ, Галуут сумын ЗДТГ-тай хамтран тус сумаас 25 малчин залууг нэг жилийн хугацаатай чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн ангид элсүүлсэн байна. Тус сургууль нь энэхүү үйл ажиллагааг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Өлзийт сумаас 25, Эрдэнэцогт сумаас 25 малчин залуусыг мэргэжилтэй болгон төгсгөжээ.
Эчнээ хэлбэрийн тус сургалт улирлын чанартай хичээллэж, ажлын байран дээр нь очиж дадлагад суурилсан сургалт зохион байгуулдгаараа онцлог аж. Сургалтыг ХАА-н ухааны доктор багш Г.Отгонханд удирдан явуулах юм байна.
Холбоотой мэдээ