Зургаан кг алт хилээр гаргахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-18 10:43:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаан кг алтыг хууль бусаар хил гаргах гэж байсан хоёр этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид илрүүлээд байна.

Тодруулбал, энэ есдүгээр сарын 14-нд иргэн О, М нар зургаан ширхэг алтан гулдмай буюу нийт зургаан кг килограмм 40 грамм жинтэй алтыг гадуур болон дотуур хувцсандаа нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил гарах гэж байгаад баригджээ. Дээрх алтыг хураан авч шалгаж байна.


Монголбанкны энэ сарын 14-ний өдрийн ханшаар нэг кг алт 129 сая 928 мянга төгрөг байна. Тэгвэл дээрх этгээдүүд нийтдээ 779 сая 568 мянган төгрөгийн алт хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсныг таслан зогсоожээ. Хоёр этгээд хил гарахыг завдахдаа дөрвөн хүүхэдтэй хамт явж байжээ. 

Холбоотой мэдээ