Хятадын агаарын тээврийн салбар эрчимтэй тэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-18 12:02:24
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CNBC/. БНХАУ-ын өсөн нэмэгдэж байгаа нисэх онгоцны эрэлт хэрэгцээ ирэх 20 жилд гурван их наяд ам.доллароор үнэлэгдэх зах зээлийг бий болгоно гэж АНУ-ын хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани мэдээллээ.


Хятадын агаарын тээврийн зах зээл тун удахгүй дэлхийн хамгийн том агаарын тээврийн зах зээл болох бөгөөд 10 жилийн дараа агаарын тээврийн үйлчилгээ авч байгаа таван хүн тутмын нэг нь хятад хүн байна гэж "Boeing" тооцоолсон байна. Энэ хэрэгцээг хангахын тулд 2038 он гэхэд шинээр 8090 нисэх онгоц үйлдвэрлэх шаардлагатай гэж тус компани мэдээлэв. 


"Үүний зэрэгцээ 2038 он хүртэл Хятадын агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал жилд 6 хувиар өсөж, арван жилийн дотор энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар тус улсад 2000 гаруй нисэх онгоцыг нийлүүлээд байгаа бөгөөд "737" загварын нисэх онгоцныхоо гуравны нэгийг Хятадын зах зээлд нийлүүлээд байна" гэж тус компанийн мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ