200 шахам тн ургац хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-19 12:10:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил өрнөж байгаа бөгөөд энэ онд нийт 680 га-д тариалалт хийж 1403 тн ургац хурааж авахаас 200 шахам тн ургац хураагаад байна. Тодруулбал, аймгийн хэмжээнд 82 тн төмс, 66.7 тн хүнсний ногоо, 42 тн ногоон тэжээл хураан аваад байгаа аж.

Энэ сарын 27-29-ны өдрүүдэд аймгийн төвд "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2019" нэгдсэн үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдаа болохтой холбогдуулан, мөн хүйтнээс урьтан ургацаа хурааж дуусгахаар цаг нартай уралдан ажиллаж байгаагаа тариаланчдын төлөөлөл хэлж байна. Тариаланч, жижиг дунд бизнес эрхлэгчид, хоршоод, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тус үзэсгэлэн худалдаанаас ченжийн дамжлагагүйгээр худалдан авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ