Хавдрын гурван тохиолдлыг эрт үед нь оношиллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-18 21:42:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Интермед эмнэлгийн нарийн мэргэжлийн, ахлах зэрэгтэй эмч нар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын санаачилга, дэмжлэгээр Баянхонгор аймгийн хангайн сумдад ажиллаж байна. 

Тус ажлын хүрээнд эмч нар хангайн сумдад гурав дахь өдрөө ажиллаж байгаа бөгөөд хавдартай гурван иргэнийг эрт үед нь илрүүлж, оношлоод байна. Эдгээр өвчтөнүүдэд дараагийн шатлалын арга хэмжээг даруй авахуулахаар холбогдох газруудад мэдэгджээ.

Эмч нар ярихдаа, бүс нутгийн сэрүүн уур амьсгалтай холбоотойгоор бөөр, шээсний замын өвчлөл, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үрэвсэл шарх их байгааг онцолж байна. Хөдөө байдаг, мал ахуйн цаг наргүй хөдөлмөрийнхөө хажуугаар тэр болгон эмнэлгийн үйлчилгээг аваад байж чаддаггүй малчин олон тус үзлэг оношилгоог орон нутагтаа хийлгэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Холбоотой мэдээ