БНХАУ, ОХУ-ын харилцан нээлттэй байдлыг бэхжүүлэхийг санал болгожээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-19 11:06:13

БЭЭЖИН. /TASS/. Хятад, Оросын харилцан нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москва хотод уулзах үеэрээ санал болгожээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


"Хоёр улс харилцан нээлттэй байдлын түвшинг нэмэгдүүлж, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зах зээлийн оролцоогоо бэхжүүлнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьжээ.


Хоёр улсын нийгмийн сайн сайхан аж байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн илүү таатай боломжийг бүрдүүлж, прагматик хамтын ажиллагааны салбарт шинэ үр дүнд хүрэх шаардлагатай байгааг Ли Көцян цохон тэмдэглэжээ.


"Хятадын тал цаашид ОХУ-тай найрсаг харилцаагаа бэхжүүлж, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байна. ОХУ-тай хамтран бид олон улсын тавцанд НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын адилаар гол чухал, үндэс суурь болсон олон талт механизмуудыг хамгаалахыг эрмэлзэж байна. Энэ нь дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой” хэмээн Ли Көцян мөн мэдэгдсэн байна. 


Энэ онд Орос, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян энэ сарын 16-нд ОХУ-д хүрэлцэн иржээ. 

Холбоотой мэдээ