Бараа, үйлчилгээний үнэ 0.3 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-19 12:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлж байгаагаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.3 хувиар өсөөд байна.

Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээий үнэ өнгөрсөн наймдугаар сард өмнөх оны эцсээс 5.4, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар тус тус өсөөд байна.

Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь, (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 32, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.7 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ