Либерийн сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-20 09:41:22
Yesukheitumur Tumurbaatar

МОНРОВИА. /CGTN/. Нийслэл Монровиа хотын ойролцоох Коран судрын сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд амиа алдсан гэж лхагва гарагт Либерийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгджээ.


“Гал гарах үед хүүхдүүд Коран судар уншиж байсан” гэж Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мозес Картер мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, гал цахилгааны гэмтлийн улмаас гарсан гэж таамаглаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв.


Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа твиттер хуудсаараа дамжуулан амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Холбоотой мэдээ