Бохир усны шугамд гарсан гэмтлийн дуудлага мэдээлэл олширчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-19 23:23:05
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Чандмань Баянхонгор" ХК-д хэрэглэгчдээс ирэх дуудлага мэдээлэл нэмэгдсээр жилд 1000 шахам дуудлага бүртгэгддэг болжээ. Тэдгээр дуудлагын 60-70 хувийг бохир усны шугам сүлжээнд гарсан гэмтэл эзэлдэг аж.
Тиймээс тус байгууллагаас хэрэглээний соёл, шугам сүлжээний ашиглалтын нөхцөлийг сайжруулах үүднээс хэрэглэгчдэд зөвлөмж хүргүүллээ.
Бохир усны шугам, 00, угаалтуурт хоолны үлдэгдэл, шөлний тос, хог хягдлыг хийхгүй байх, мехнаник бөглөрөл үүсгэдэг шалтгааныг аль болох гаргахгүй байх, ванны шугаманд зориулалтын тор, шүүр тавьж хэрэглэн үсний сэвийг оруулахгүй байх зэрэг нь бохир усны шугам сүлжээг хэвийн байлгах энгийн алхам болохыг сануулав. Мөн 7 хоногт нэг удаа бохирын шугаманд 2-3 литр буцалсан халуун ус хийснээр бохирын шугам сүлжээнд тос өөх наалдаж, шугам бөглөрхөөс сэргийлдэг байна.
Хэрэглэгчид дээрх зөвлөмжийн дагуу бохир усны шугам хоолойгоо зөв хэрэглэж заншсанаар бохир усны шугам хоолойд гарах бөглөрөл гэмтлийг тодорхой хувиар бууруулна гэдгийг албаныхан сануулж байна.
Холбоотой мэдээ