"Хоггүй Баянхонгор" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-19 23:44:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын нутаг дэвсгэр дэх албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, хотын оршин суугч ард иргэд орчин тойрныхоо хог хаягдлын цэвэрлэгээг тогтмол хийж, "Хоггүй Баянхонгор" болох аяныг эхлүүллээ.

Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар хэрэгжиж буй тус ажлын хүрээнд албан байгууллага бүр баасан гарагийн 10-11 цагт, нийтийн болон хувийн орон сууц, гэр хорооллын оршин суугчид бямба гарагийн 10-11 цагт тогтмол нийтийн цэвэрлэгээ хийх юм байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд орчмоор эмх замбараагүй хог хаягдал байсаар байгаа нь нийгмийн соёл, зөв хандлагыг төлөвшүүлэхэд саад учруулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгааг албаныхан хэлэв. Иймд иргэд, аж ахуй нэгжүүд орчин тойрныхоо хог  хаягдлыг захирамжид заасан цагийн хуваарийн дагуу цэвэрлэж хэвшихийг үүрэгджээ.

Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаагүй иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах юм байна.

Холбоотой мэдээ