Зүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-20 14:18:39

МОСКВА. /РИА Новости/. Долоо хоногт 1-2 удаа өдрийн цагаар богино хугацаанд дугхийх нь тархины цус харвалт, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг тал орчим хувиар бууруулдаг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Судалгааны дүнг Их Британийн “Heart” сэтгүүлд нийтэлжээ.  


Лозаннын их сургуулийн хэсэг бүлэг судлаач 8 жилийн хугацаанд 35-75 насны 3262 хүнд ажиглалт хийжээ.


Эрдэмтэд судалгаанд оролцогчдын амьдралын хэв маягаас гадна нас, хүйс, биеийн жин, удамшлын янз бүрийн өвчин өртөмхий байдал, хорт зуршлууд зэрэг нэмэлт хүчин зүйлүүдийг нь оролцуулан нарийн дүн шинжилгээ хийсэн байна.


Өдрийн цагаар долоо хоногт 1-2 удаа дугхийдэг хүмүүсийн цус харвалт, зүрхний шигдээсээр оношлогдох тохиолдол 48 хувиар бага байсныг судлаачид илрүүлжээ. Өдрийн цагаар 30 минут дугхийхэд хангалттай бөгөөд түүнээс урт хугацаагаар унтах нь эсрэгээрээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ