“Хөдөлгөөнт эмнэлэг” галт тэрэг зорчиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-20 20:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмнэлгийн оношилгоо, тусламж үйлчилгээний хоёр вагон бүхий галт тэрэг өнөөдрөөс урд чиглэлийн замд зорчиж эхэллээ. 

Тус галт тэргийг УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын албаны хүмүүс үдэн гаргалаа. Энэхүү хоёр вагоныг төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, хүртээмжтэй үйлчлэх зорилгоор оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоногложээ.


“Хөдөлгөөнт эмнэлэг”-ийн вагон нь УБТЗ-ын төв эмнэлгийн 16 эмч ажилтны бүрэлдэхүүнтэй зорчиж байна. Эдгээр 2 вагоныг төмөр замчдын хандивын мөнгөөр босгожээ. Цаашдаа Төмөр замын захиргаа, ЭМЯ-тай хамтран дахин 4 вагоныг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож иж бүрэн "Хөдөлгөөнт эмнэлэг" байгуулах юм байна


Энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлээд нүд, чих, хамар, хоолой, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна мэс засал хүртэл хийх бололцоотой байх аж. 


Холбоотой мэдээ