Дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальтан болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-21 06:29:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, “Лондон-2012” олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий  мөнгө, хүрэл медальтан, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг  “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн аварга Украины Алла Черкасоваг ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.


Түүний өрсөлдөгч 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европ тивийн аварга Украины Алла Черкасова байв. “Токио-2020” олимпын эрхийг авсан гавьяат С.Батцэцэг барилдааны эхэнд хоёр оноо алдсан ч төгсгөлд нь оноогоо нөхөн авч, 2:2 болон, 2019 оны ДАШТ-ий хүрэл медалийг хүртлээ.


Ийнхүү С.Батцэцэг ДАШТ-ий хос алтан медалиа хос хүрэл медалиар ижилсүүлж чадлаа. Тэрбээр энэ барилдааны өмнөх дагах барилдаанд Францын дэлхийн хос медальт Кумба Ларрокийг 12:2-оор цэвэр ялсан юм.

Холбоотой мэдээ