Ираны Төв банкны эсрэг хориг арга хэмжээ авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-21 11:23:43

ВАШИНГТОН. /VOA/. АНУ Ираны Төв банкны эсрэг хориг арга хэмжээ авсан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ.


Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ираны эсрэг авсан хамгийн хатуу арга хэмжээ энэ болж байна гэжээ. Түүний хэлснээр, Ираны Төв банк болон Үндэсний хөгжлийн санг АНУ-ын банкны системээс хасах ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч эдгээр байгууллагыг Ираны Лалын хувьсгалт гвардыг санхүүжүүлсэн хэмээн буруутгасан байна.


Саудын Арабын хоёр нефтийн байгууламж халдлагад өртсөнөөс нэг долоо хоногийн дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Уг халдлагад Иран оролцсон хэмээн АНУ үзэж байгаа бол Техран уг мэдээллийг няцааж байгаа юм. Иранд цэргийн цохилт өгөх боломжийн талаар Д.Трампаас асуухад, Иран руу нэвтрэх нь маш амархан шийдвэр хэмээгээд, би АНУ болон холбоотнуудынхаа эрх ашигт нийцсэн сонголтыг хийх болно гэж хариулжээ. 

Холбоотой мэдээ